Мэдэгдэл

Өглөөний мэнд хүргэе

Маш тааруу мэдээтэй өглөө байна.

Улсын Онцгой Комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн тогтоолын дагуу бүх сургууль цэцэрлэг, үзвэр үйлчилгээг зогсоосон тул 12,13-ны өдрийн “Тэнгэрийн салхи” тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна.

Бид үзэгч сонсогч та бүхэндээ зориулан маш сайхан, уран тансаг ардын дууны нэгэн үдшийг өгөхөөр бүхий л хүч чадлаа дайчлан чармайн бэлдэж байсан боловч энэхүү үнэхээр давагдашгүй онцгой нөхцөл байдлаас болж тоглолт маань хойшлогдохоор болсон нь тун харамсалтай байна.

Гэсэн хэдий ч юуны өмнө ЭРҮҮЛ байх нь хамгаас эрхэм үнэтэй тул та бүхэн минь хайртай бүхнийхээ төлөө МАСКАА зүүж, аюулт өвчнөөс сэргийлээрэй!

Удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байна

2020 оны 11 сарын 11 өдөр