ХАРУУЛЫН ШУУДАН
Цэнхэр тэнгэр доогуур үүл – дүүлэн – салхинд найган зугаалнаа
Цээлхэн чиний минь царай – зурагнаа
Сэтгэлд дулаахан үгсээр – дүүрэн – захиаг чинь уншаад уярнаа
Цэргийн хуарангаас хайраа – зориулнаa
Харуулын минь хайрцаг – дурлалт дугтуйгаа хүлээнэ
Үүрийн цолмонгийн гэрэлд – нутгаа дуранданаa
Жаргалтайхан хайр минь – сайхан чамайгаа санаад
Үнэнч хайрын захиагаа – шуудандана aa
Цастай уулын оройгоор – хайлан – урсах ус нь болорхон
Цаг нь наашилсан учралд – догдолноо
Эрийн цээнд хүрсэн сэтгэл – энхрий – чамайгаа эрхлүүлэх гэж
Эргэх дөрвөн улирлаа – тоолно доо
Харуулын минь хайрцаг – дурлалт дугтуйгаа хүлээнэ
Үүрийн цолмонгийн гэрэлд – нутгаа дурандана
Жаргалтайхан хайр минь – сайхан чамайгаа санаад
Үнэнч хайрын захиагаа – шуудандана aa
2020/05/28