Энэ хүнийг Санжаадорж гэдэг. Лам хүн. Сагсан бөмбөгт маш дуртай, сайн ч тоглодог. Сошиал ертөнцөөр Jordan Ovoo гээд их алдартай. Харин хүмүүс Бандгай гэж авгайлдаг юм. Миний охины лам багш нь байгаа юм. Манай гэрийг дааж яваа хүн дээ.
Санжаадорж ахтайгаа уулзлаа
Миний бие 1983 оны 12 сарын 04-нд Төв аймгийн Зуун мод хотод, Болдбаатарын 3-р хүү болон мэндэлсэн. Бид эхээс зургуулаа, 4 хүү, 2 охинтой айл. Миний аав Болдбаатар нь /1960-2008/ биднийг бага байхад ээжээс гэр бүл салж, бид ээжтэйгээ өссөн. Гэрийнхнээсээ аавтайгаа хамгийн адилхан нь намайг гэдэг. Ээжийн минь нэрийг Батжаргалын Урангоо гэдэг. Тэрээр Төв аймгийн Урлан бүтээх төвд мастер хийдэг байсан. Би бага насандаа Төв аймгийн Алтанбулаг сумын Ганц худаг, Хар хужир хэмээх газруудаар нутаглаж, эмээ өвөөгийн гар дээр хүмүүжсэн.