Удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байна
Мэдэгдэл
Өглөөний мэнд хүргэе
Маш тааруу мэдээтэй өглөө байна.
Улсын Онцгой Комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн тогтоолын дагуу бүх сургууль цэцэрлэг, үзвэр үйлчилгээг зогсоосон тул 12,13-ны өдрийн “Тэнгэрийн салхи” тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна.
Бид үзэгч сонсогч та бүхэндээ зориулан маш сайхан, уран тансаг ардын дууны нэгэн үдшийг өгөхөөр бүхий л хүч чадлаа дайчлан чармайн бэлдэж байсан боловч энэхүү үнэхээр давагдашгүй онцгой нөхцөл байдлаас болж тоглолт маань хойшлогдохоор болсон нь тун харамсалтай байна.
Гэсэн хэдий ч юуны өмнө ЭРҮҮЛ байх нь хамгаас эрхэм үнэтэй тул та бүхэн минь хайртай бүхнийхээ төлөө МАСКАА зүүж, аюулт өвчнөөс сэргийлээрэй!
Удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байна
2020 оны 11 сарын 11 өдөр
Миний тухай
Соёлын Тэргүүний Ажилтан Болдбаатарын Алтанжаргал 1983 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Төрөлх хотынхоо Хүмүүн цогцолбор сургуульд суралцан төгсжээ. Багадаа хурдан морь унадаг, их сайхан гийнгоолдог хүүхэд байв. Өвөө, ээж нь авьяасыг нь таньж дэмжсэнээр Б.Алтанжаргал хүү уртын дууны олон уралдаан тэмцээнд оролцох болсон аж.
Тэрээр 2001 онд СУИС-ийн Уртын дуу дуулаачийн ангид элсэн, МУ-ын Гавьяат Багш Ц.Дэлгэрт шавь орсноор уртын дуучин мэргэжил эзэмшсэн юм. Сургуулиа төгсөөд гадаад улсад морин циркийн жүжигчнээр ажиллахаас өгсүүлээд залуу хүний хувьд олон янзын хийж явсан ч 2012 оноос уран бүтээлчийн замналаа үргэлжлүүлэхээр шийдэж, “Дүүриймаа” хэмээх мартагдах шахсан ардын сайхан дууг сэргээн дуулсан нь Монгол түмний сэтгэлд их хүрсэн юм. Түүнээс хойш Б.Алтанжаргал “Идэр жинчин” (2017), “Төгөлдөр 6 Маа” (2018) зэрэг ардын болон уртын дууны хоёр ч бие даасан цомог гаргаж, дуунууддаа олон арван клип хийн олонд толилуулаад амжжээ.
Эдүгээ тэрээр Багануур Хувьцаат Компанид эксковаторчин хийхийн сацуу ардын дуундаа хайртай сонсогч түмнийхээ сонорыг шинэ тутам уран бүтээлүүдээрээ мялаасаар байна.
Монгол ардын богино дуу "Талын таван толгой"
Дуучин Б.АлтанжаргалХөөмийч Ж.Мэндбаяр
Ардын урлагийг дэмжигч та бүхэндээ баярлалаа.
• Монголын Англи хэлний академийн захирал: Ц.Хүрэлтулга
• Land Smile LLC
• ОВОО Кэмпинг ХХК
• E Studio
• Начин Бэйкери
• “Сүлдэн тэнгэр” хоршоо
• Doogii’s make up studio
Хамтран ажилласан уран бүтээлчид:
• Найруулагч: Ц.Батнайрамдал /МУСТА/
• Морин хуурч: А.Мөнгөн /МУСТА/, Б.ЭНХХҮҮ
• Хөгжмийн продюсер: Б.Энххүү
• Хөгжмийн найруулга: Doonoo
• Соло гитар: Г.Батхүү
• Басс гитар: Г.Ариун-Эрдэнэ
• Ятгачин: Ж.Уранцэцэг
• Бөмбөр: UB drum хамтлаг
• Бөмбөрчин: Л.Гантулга
• Mixing and Mastering: Б.Энххүү
• Бүжигчид: Б.Норовбанзад /МУСТА/, Э.Балжинням
• Хөгжмийн бичлэг: Mongol music
• Зураачид: Г.Бурмаа, Ц.Солонго
• Оёдолчин: Л.Булган
• Үсчин: Нандиа
• Улсын Филармоны симфони найрал хөгжимчид
Цомог
Ардын дуучин СТА Б.Алтанжаргалын Ардын дууны цомогИдэр жинчин цомог дахин худалдаанд гарлаа
Идэр жинчин цомог дахин худалдаанд гарлаа
Цомгийг та бүхэн "Бэстгифт" бэлэг дурсгалын дэлгүүрээс худалдан авах боломжтой. BestGift.mn Хаяг: Цэцэг төвийн баруун талд Ариг банкны хойно. Утас: 7711-8228, 7711-8844, 9411-6070
Худалдан авахЦомог дууссан
Цомог дууссан
Дөмөн цомог шинээр худалдаанд гарлаа
Дөмөн цомог шинээр худалдаанд гарлаа
Цомгийг та бүхэн "Бэстгифт" бэлэг дурсгалын дэлгүүрээс худалдан авах боломжтой. BestGift.mn Хаяг: Цэцэг төвийн баруун талд Ариг банкны хойно. Утас: 7711-8228, 7711-8844, 9411-6070
Худалдан авахЗургийн цомог
Таалан соёрхоно ууДуунууд
Мэдээ
Б.Алтанжаргал гэж хэн бэ?
Соёлын Тэргүүний Ажилтан Болдбаатарын Алтанжаргал 1983 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн.Холбоо барих
И-Мэйл хаяг
singeraltanjargal@gmail.com
altanjargal.com
Утас
88112845, 90903940
Хаяг байршил
Монгол улс, Улаанбаатар хот, БЗД 25-р хороо, Нарны зам, Маргад төв, 2 давхарт 201 тоот (Миний хайпермаркетаас баруун тийш 200 м, замынхаа хойд талд)